МПМFocus

Б.Мөнхбат: 1300 гаруй ажилтан албан хаагчдын эрх ашиг хөндөгдөж байна

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор тус байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж байгаа талаар тус компанийн Олон нийт, маркетингийн газрын дарга Б.Мөнхбат мэдээлэл хийлээ.  

Манай үүсгэн байгуулагчийг хойшлуулшгүй арга хэмжээгээр цагдан хориод тэгээд удалгүй сулласан. Тэрнийхээ дараагаар манай албан тасалгаа, оффист ирж нэгжлэг хийсэн. Нэгжлэгтээ хэрэгт хамааралгүй янз бүрийн зүйлсийг хурааж авсан. Дээрээс нь бүх компаниудын дансыг хаалаа. Бид чинь 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй жилийн түүхтэй компани. Нийтдээ 1300 гаруй ажилтан албан хаагчидтай энэ компанийн бүх салбарынх нь дансыг хаана гэдэг бол тэр хэмжээний энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Дээрээс нь манай ууган компанийн нэг болох Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэн байгаа.

Тэгэхээр энэ бүхнийг ямар үндэслэлээр яагаад ингэж зогсоосон бэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор тайлбарлаж байгаа юм. Бид нар 2014 онд буюу тухайн үед бүх зээлийн шаардлагыг нь хангаад зээлээ аваад сая 2023 онд бүх зээлээ хаасан. Үндсэн зээлээ төлөөд дээрээс нь тухайн үед авсан зээлийнхээ ханшийн алдагдал болох 100 гаруй тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ийм хамт олон байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгч буюу монголчуудын хөрөнгө оруулалттай ийм компани. Тэгэхээр энэ компанийг яагаад ийм сонгуулийн буюу улс төр халуун болж байгаа энэ цаг үетэй давхцуулан 1300 гаруй албан хаагчдын эрх ашгийг нь хөндөж, дээрээс нь Монгол Улсын ТОП ААН-ээр 20 гаруй удаад шалгарсан, нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй удаа шалгарсан ийм манлай болсон үндэсний үйлдвэрлэлээ ингэж хааж боож байна вэ.

Энэ бол ямар нэгэн жагсаал цуглаан биш. Бид хувийн хэвшлийн зүгээс бидний үйл ажиллагааг яагаад зогсоов оо гэдэг асуултын хариултыг авахын тулд хамт олноороо энэ прокурорын газарт ирж /2024.06.07/ шаардлага хүргэж байна. Зарим хүмүүс жагсаал цуглаан гэж буруу ташаа ойлгох вий гэж эмзэглэж байна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close