ОХУFocus

Буриадын оюутнууд Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан жагслаа

Халхын голын дайны ялалтын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд ОХУ-ын Буриадын 1500 гаруй оюутан Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулж, хүндэтгэлийн жагсаал /2024.05.30/ зохион байгууллаа.

Буриад-Монголын автономит зовлолт социалист улсаас 15 000 гаруй цэрэг, офицер, улс торийн ажилтанууд Халх голын дайнд оролцсон бөгөөд хоёр улсын эв найрамдал, эрх чөлөөний төлөөх тулаанд хамтран оролцсон түүхийг үеийн үед дурсаж явах учиртай.

Бидний ариун үүрэг бол дайнд оролцсон цэргүүдийн хүнд хэцүү нөхцөлд амь биеэ үл хайрлан тулалдаж, ялалт байгуулсан бүх хүмүүсийн дурсамжийг хадгалах явдал юм гэдгийг жагсаалд оролцогч оюутан залуус онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close