Нийслэл

Баянгол дүүрэг “Эко сургалтын төв”-тэй боллоо

Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд 20 жил болж байна. Энэ хүрээнд хоёр тал хэд хэдэн томоохон ажил өрнүүлээд байгаа юм. Тодруулбал, Баянгол-Агропаркт Шонефелд дүүргийн нэрэмжит “Эко сургалтын төв”-ийг нээж, тус дүүрэг ногоон дүүрэг болох эхлэл тавигджээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 50 га талбай бүхий уг төв хүүхэд, залуус, иргэдэд хүнсний ногоо, цэцэг, мод бут тарихад бүх төрлийн зөвлөгөө, тусламж өгч ажиллах юм.Одоогийн байдлаар уг талбайд 27 хүлэмж байгаа бөгөөд цаашид эрүүл хүнсээ ургуулах,мод бутны үрсэлгээ хийж сурах сургалтын бааз болгож хөгжүүлэх юм байна.

Ингэснээр иргэд цэвэр хөрсөнд өөрийн гараар хүссэн жимс, хүнсний ногоогоо тарих улмаар химийн бодисгүй, органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байна. Хоёр дүүрэг цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд Тэрэлжид байгуулж буй “Баянгол” зусланд хөрөнгө оруулалт, тохижилтын ажил хийж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Дашрамд сонирхуулахад, Берлин хотын Шонефелд дүүрэгт 35100 кв талбай бүхий Баянгол дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close