НийслэлFocus

Нарны замыг хэсэгчилсэн хааж, засвар шинэчлэлтийн ажил хийнэ

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, /Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замыг 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийгдэнэ.

Arslan.mn

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close