Ялалтын Цээж бичиг Монголд анх удаа зохиогдоно
Монгол Улсад бичигдэх “Ялалтын цээж бичиг” 2024 оны 4-р сарын 27-ны өдрийн орон нутгийн цагаар 11:00 цагаас Русский Дом в Улан-Баторе болон Монгол Улсын аймгуудад явагдана. Энэ жил тухайн улсад явагдах цээж бичгийн текстэд Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдал, Халхын голын дайнд Монгол Улсын оролцооны таларх асуултууд түлхүү орсон байна.
Ялалтын Цээж бичигт орсон бүх асуултыг монгол хэлэнд хөрвүүлэн орчуулсан байна! Энэ нь текстыг хялбар ойлгож улмаар оролцох хүмүүсийн хүрээг тэлэх угтвар нөхцөл болно. Цээж бичигт орос, монгол сургуулиудын багш, сурагчид, оросын эх орон нэгтнүүд, Монгол Улсын иргэд оролцох юм.
Бүс нутаг, гадаадын талбарт явуулсан уг ажиллагааны дүнгээр хамгийн их оноо авсан оролцогчид уг оноог их дээд сургуулиудад элсэх элсэлтийн нэмэлт оноонд тооцуулах боломжтой юм. Та бүхэнд диктантпобеды.рф. төслийн албан сайт дээр байршуулсан дасгал текстууд туслах болно.
Тайлбар: “Ялалтын Цээж бичиг” бол түүхийн холбогдолтой олон улсын ажиллагаа мөн бөгөөд Орос Улс, бусад улс орны иргэдэд 1941-1945 оны үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийг шалгаж сорих боломжийг олгодог юм.
Энэхүү эх оронч ажиллагааны зохион байгуулагчаар Оросын түүхийн нийгэмлэг, Оросын цэргийн түүхийн нийгэмлэг, бүх оросын олон нийтийн «Волонтеры Победы» хөдөлгөөн зэрэгтэй хамтран «Единая Россия» ажиллаж байна.
Жил бүр оролцогчдын тоо өсч байгааг дараах тооноос харж болно. Үүнд: 2019 онд “Ялалтын Цээж бичиг”-ийг 100 мянга орчим хүн бичсэн байна. 2023 онд энэ тоо 1,8 сая гаруй хүн болтол өсчээ.