Орон нутагFocus

Баян-Өлгий аймагт хаагдсан зам давааг нээхээр ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан дуудлагаар алба хаагчид очиж, зам давааг нээхээр ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаагийн гудамжинд айлын хашаа байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.23/ 16:18 цагт ирүүлсэн. 

Дуудлагын дагуу алба хаагчид ажиллан 6х5 метр хэмжээтэй байшинд орсон таван тонн усыг мотопомпоор соруулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close