Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хамтран “Эх оронч үзэл” сэдэвт арга хэмжээг цувралаар зохион байгууллаа. Тус арга хэмжээнд /2024.04.23/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, ахлах ангийн сурагчидтай уулзалт, яриа өрнүүлэв.
Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын 39, 50, 72, 117, 149 дүгээр сургуулийн 500 орчим сурагч оролцож, мэргэжил сонголт, эх орны үнэ цэнийн талаар мэдээлэл сонсож, урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан юм.