Эрүүл мэндFocus
Э.Цэлмүүн: Үе тэнгийнхэндээ бэлгэвчний талаар ярих нь ичмээр зүйл биш
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо (МЭМСЦҮХ), Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб ээлжит #Тур_5 аяллаа Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН)-тэй хамтран /2024.04.18/ зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх “АСA өсвөрийн эмч” клубын гишүүн Э.Цэлмүүн хэлэхдээ “Үе тэнгийнхэндээ зориулан бэлгийн боловсрол, бэлгэвчний талаар ярих нь ичмээр зүйл биш. Мэдлэг мэдээлэлгүйгээс болж буруу сонголт хийвэл ирээдүйд үргүй болох эрсдэлтэй. Тийм болохоор зайлшгүй ярих сэдэв гэж бодож байна” гэлээ.
П.Нарандэлгэр