ХАА-н салбар

С.Үүртуяа: Ченжийн хоршоо хөгжлөө, малчны хоршоо хөгжиж чадсангүй

Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг дээшилүүлж,байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байлгах гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн санааачилгаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулаад буй.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжиж, малчид орон нутагтаа чинээлэг амьдрах боломж бүрдэнэ.Ингэхдээ хоршооллыг илүү хөгжүүлэх, санхүүжилтээр дэмжих, бүс нутгийн байгаль орчин, нийгэм эдийн засаг, газарзүйн онцлогт тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малыг бүртгэлжүүлснээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мал аж ахуйн тогтвортой салбарыг бий болгохоор зорьжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчны зээл – төсөл хэрэгжүүлэх бөгөөд хоршооны малчин гишүүнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгож, анхан шатандаа боловсруулалт хийж чаддаг болоход дэмжлэг үзүүлэх юм байна.

Тэгвэл дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй  холбоотойгоор хоршоодын төлөөлөл, холбогдох албаныхан оролцсон “Шинэ хоршоо. чинээлэг малчин” хэлэлцүүлгийн /2024.04.11/ үеэр оролцогч Хөвсгөл аймгийн Арбулагт сумын “Мандал баян улаан” хоршооны дарга С.Үүртуяагаас сэтгэгдлийг нь авснаа хүргэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close