Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын мал аж ахуйн салбарт ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, тэжээлийн болон усны хомсдол, малын ашиг шимийн бууралт, өвчин, эмгэгийн тархалт зэрэг олон асуудал тулгарч байна. Тиймээс Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйн салбарын өнөөгийн төлөв байдалд шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, хөгжлийн хэтийн чиг хандлага, бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх, санал зөвлөмж боловсруулахаар салбарынхан /2024.04.05/ зөвлөлдлөө. Тус зөвлөгөөнд төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод болон олон улсын донор байгууллагуудын төлөөлөл оролцов.