WorldFocus

Газар хөдлөлтийн улмаас 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртжээ

Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас  өнөөдрийн байдлаар  /2024.04.04/ Хуалянь мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Мөн уулын хөрсний гулгалт үүсэж, Тапоко Хуалянь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 54 ажилчин болон Тапоко зочид буудалд байрлаж байсан 24 хүн овоорсон том хад чулууны дунд гацжээ. 

Тус мужийн Гал түмэртэй тэмцэх газрын мэдээлснээр 210 гаруй уурхайн ажилчин нурангад дарагдаад байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: abcnews.com 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close