Урлаг спорт

“Хубилай Хаан, Марко Поло” гольфын тэмцээн эхэллээ

“Хубилай Хаан, Марко Поло” гольфын тэмцээн өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн “Riverside golf” клубын талбайд нээлтээ хийнэ.

Тус тэмцээнийг Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцож байна. Өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан.

Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулж байна.

“Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфын улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфын клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close