Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Увс аймгийн Хилийн боомтын Захиргааны Боршоо боомтыг хариуцсан төлөөлөгч С.Баясгалан “Боршоо боомт 24 тэрбумаар иж бүрэн бүтээн байгуулалт хийсэн цогцолбортой болж, тээврийн хэрэлслийн нэвтрэлт 3 дахин, зорчигчийн нэвтрэлт 3 дахин нэмэгдлээ. Энэ боомтоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш тохиромжтой газар” гэдгийг онцолж байна.