ЗТХЯFocus

Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. 

Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close