ЦХХХЯFocus

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран энэ сарын 11-18-ны өдрүүдэд говийн бүсийн 4 аймагт зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ (2024.03.18) Өмнөговь аймагт үргэлжилж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар танилцууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төсөл”-ийн талаар, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Нансалмаа”ХУРДАН” цэгийн үйлчилгээний онцлог, анхаарах асуудлууд, Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Э.Баттөр “Орон нутгийн төрийн байгууллагуудын систем, серверүүдийг төрийн үүлэн тооцооллын /mCloud/ системд нэгтгэх төсөл”-ийн танилцуулга, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хийв.

Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг зохион байгуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close