ЗТХЯFocus

Орон нутгийн нисэх буудлын ажилтнууд тулгамдсан асуудлаа ярилцав

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж байгаа “Бүсчилсэн хөгжил – Төвийн бүсийн нисэх буудлуудын форум” үргэлжилж байна. Форумд оролцогчид ИНҮТ-ийн дарга Э.Төрбаярт өөрсдийн санал бодол, хүсэлтээ /2024.03.06/ илэрхийллээ. Орон нутгийн нисэх буудлын ажилтнуудын хувьд хөдөлмөрийн нөхцөл болоод хүний нөөцийн тулгамдаж буй асуудлаа ярилцав.

Нисэх буудлын ажилчдын тухайд хүний нөөцөө чадавхжуулах сургалтад хамрагдах хүсэлтэй байдгаа илэрхийлэн, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар илэрхийлсэн.

ИНҮТ-ийн дарга ажилтнуудын ур чадварыг сайжруулах, сэргээх сургалтуудад хамрагдах боломжтой талаар дурдаад, хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлснээр эдгээр болон бусад олон асуудлыг шийдвэрлэх боломжтой, энэ талаар судалгаа хийгдэж байгаа гэлээ. Түүнчлэн бусад газар нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ.

ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН АЖИЛТНУУД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДАА ИЛЭРХИЙЛЭН ХАРИУЛТ АВЛАА
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close