музейFocus

Музейн эхний өдрүүдэд 26 мянга гаруй иргэн хамрагджээ

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс даяар зохион байгуулагдаж байна.

Музейн нээлттэй өдрүүд Монгол орон даяар 3 өдрийн дүнгээр 26 мянга гаруй иргэд музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Музейн нээлттэй өдрүүд орон даяар энэ сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close