Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагатай хамтран “Because i`am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа. Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэхээр зорьсон аж.
Баянзүрх дүүргийн 500 охид оролцох тус чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү, Загвар өмсөгч Б.Цэрэндолгор, дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ, Хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Because i am a girl, Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.