Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд нэгдсээр байна.
Тухайлбал, өнөөдөр “Петровис” групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа. “Петровис Энержи” группын Ерөнхий захирал О.Содбилэг энэ үеэр “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Иймд зудтай тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж хандивт нэгдэж байна” гэлээ.
Тус групп 2300 гаруй ажилтантай, хамгийн өргөн сүлжээтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан сум сууринд ч шатахуун түгээх станцаа байршуулан ажилладаг юм. Өнөөдрийн байдлаар /2024.02.27/ Улсын онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна.