Байгаль орчин

Увс нуур, Дархадын хотгор орчимд шөнөдөө -43…-48 градус хүйтэн байна

ЦУОШГ-аас 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

  • Хоёрдугаар сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 
  • 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,
  • 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 
  • 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус хүйтэн.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close