НийтлэлӨв соёлаялал жуулчлалӨмнөговьОнцлох

Фото: “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ

Өвлийн аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэмээн сүргээ өсгөн хамгаалж, үндэсний өв, соёлыг тээж байгаа тэмээчид, малчдаа алдаршуулах зорилготой “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дорноговь зэрэг 7 аймгийн тэмээчид хүрэлцэн ирж, оролцож байна.

Энэхүү баярын хүрээнд Хурдан тэмээний уралдаан, Тэмээтэй буухиа тэмцээн, Тэмээн поло, Тэмээтэй богино зайны уралдаан, Тэмээтэй сайхан хос, Сайхан ингэ, Шилмэл буур шалгаруулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож байна. Мөн Өмнөговь Даланзадгад хотын Аймгийн хөгжимт жүжгийн театрт Хурд хамтлагийн “Би Монголтойгоо адилхан” тоглолт, Монголын дизайнеруудын холбоо, Гоёл наадмын тэргүүн шагналт загвар өмсөгчид Монголын шилдэг загвар бүтээгчдийн урласан тэмээний ноос ноолууран бүтээгдэхүүний хувцас загварын үзүүлбэрээ толилууллаа.

Дашрамд, дуулгахад, Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул энэ жил “16 Түмэн тэмээний баяр” хэмээн нэрийдэж, говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээрээ бахархан, алдаршуулан тэмдэглэж байгаа ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close