ӨмнөговьFocus

“Түмэн тэмээний баяр 2024” өнөөдөр эхэллээ

Өвлийн аялал жуулчлалын анхны эвент үйл ажиллагааны нэг болсон “Түмэн тэмээний баяр 2024” уламжлал 25 дахь жилдээ Өмнөговь аймаг Даланзадгад хотноо 2024 оны 02 дугаар сарын 1-3 өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус баярт Японы олон Улсын “Жаяка” байгууллагын төлөөлөгч, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй төлөөлөгч, ӨМӨЗО-ны Альша аймаг, Сэхэ боомтын зочид,  Саудын Арабын Улс, Бүгд найрамдах Австри Улс, Австралийн Холбооны Улс, БНХАУ-ын гэрэл зургийн төв нийгэмлэгийн 11 гэрэл зурагчин, Бүгд найрамдах Франц Улс Монгол Улсын хамтарсан DMD компанийн төлөөлөгчид зэрэг  зочид гийчэд болон дээрх орнуудын Тэмээн холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирэхээ албан ёсоор мэдэгджээ.

Энэ өдрүүдэд хурдан тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос, тэмээн поло тэмцээн, буухиа уралдаан, тэмээн соёлыг сурталчлан таниулсан үзэсгэлэн, тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа  өрнөх юм.

Мөн Хурд хамтлагийн “Би Монголтойгоо адилхан” тоглолт 2024.02.02 19:00 цагт Өмнөговь Даланзадгад хотын Аймгийн хөгжимт жүжгийн театрт тоглогдох бол Монголын дизайнеруудын холбоо, Гоёл наадмын тэргүүн шагналт загвар өмсөгчид Монголын шилдэг загвар бүтээгчдийн урласан тэмээний ноос ноолууран бүтээгдэхүүний хувцас загварын үзүүлбэрээ толилуулах аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close