НийгэмFocus

“Хамгийн түрүүнд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлууд хийгдэж байна”

Осолд өртсөн оршин суугчдын хохирлыг барагдуулах болон орон сууцыг засварлах талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хамгийн түрүүнд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлууд хийгдэж байна.

Мэргэжлийн байгууллагууд шатсан орон сууцны барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх талаар дүгнэлтээ гаргасны дараа яаралтай сэргээн засаж, айлуудыг хохиролгүй болгоно.

Барилгын хийцлэлд нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарвал засвар хийх компаниудтай гэрээ хийхэд бэлэн байна.

Нийслэлийн зүгээс айл өрхүүдийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулж, төсөв мөнгө гаргах хэдий ч хууль хяналтын байгууллагууд гэм буруутай этгээдийг тогтоосны дараа нөхөн төлүүлэх зарчмаар ажиллана. Мөн даатгалтай орон сууцны тухайд даатгалын компаниудтай хамтарч ажиллах ажлууд хийгдэж байна.” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close