Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч, Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагч үүрэг гүйцэтгэж яваад зуурдаар амь эрсэдсэн билээ.
Эдгээр алба хаагчдийн ар гэрт “Тэнгэр даатгал” компаниас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэжээ.
“Амь эрсэдсэн албан хаагчид нь манай компанид даатгалгүй бөгөөд бид Монгол Улсын эрсдэлийг бууруулахын төлөө зүтгэдэг зорилго нэгт хамт олны хувиар эдгээр анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү мөнгөн тулсамжийг олгохоор болсон юм” гэж тухайн компани мэдэгдэлдээ онцлов.