Өв соёлОнцлохОрон нутаг
“Баатарлаг Жангар” туулийг 1350 туульч хайллаа
Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Монголын эртний уран зохиолын ноён оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1350 туульч хайлах арга хэмжээг Говь-Алтай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд 1350 туульч хүүхдийг бэлтгэн туулийн 17 бүлгийг хайлж, Алтай ятга, Морин хуур, Товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чууллаа.