Төрийн банкОнцлох

“Мөрөөдлөө хадгалья-2023” аяны сүүлийн урамшууллын эзэд тодорлоо

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна. Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшүүлэх зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг 2021 оноос хойш хэрэгжүүлж ирсэн.

9 дүгээр сард Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн харилцагчдын дундаас таван харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн болж урамшууллаа гардан авлаа. 

“Мөрөөдлөө хадгалъя-2023” аян 7 дугаар сарын 01-нээс  9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэн нийт арван таван харилцагчдадаа 200,000-1,500,000 төгрөгийн урамшууллыг хуримтлал хэлбэрээр олгосон байна. 

Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгэсэнд баярлалаа.
 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close