НийтлэлWorldОнцлох

RSF-ын 2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагнал хүртэгсэд

At a ceremony on 28 November in Brussels, the 31st annual Reporters Without Borders (RSF) Press Freedom Prize was awarded to Colombian investigative reporter Juan Pablo Barrientos for Impact, Egyptian blogger Mohamed Oxygen for Courage, Guatemalan newspaper editor Jose Rubén Zamora for Independence, and French photographer Karine Pierre in the “Lucas Dolega-SAIF” Photo category.

Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Брюссель хотноо болсон ёслолын үеэр “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 31 дэх удаагийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Колумбын эрэн сурвалжлах сурвалжлагч Хуан Пабло Барриентос “нөлөөллийн төлөө” ангилалд, Египетын блогч Хүчилтөрөгч Мохамед “эр зоригийн төлөө” ангилалд, Гватемалын сонины редактор Хосе Рубен Замора “хараат бус байдлын төлөө” ангилалд, Францын гэрэл зурагчин Карине Пьер “Лукас Долега-SAIF” (Lucas Dolega-SAIF) гэрэл зургийн ангилалд тус тус хүртэв. 

Жил бүр RSF-ын Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг үйл ажиллагаагаараа дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олгодог. Энэ жилийн шагналын эздийг 18 орны 21 нэр дэвшигчээс сонгон тодруулсан юм.  

Брюссель хотноо болсон 2023 оны шагнал гардуулах ёслолд 2022 оны Нобелийн энх тайвны шагналт, Украины Иргэний эрх чөлөөний төвийн тэргүүн Олександра Матвийчук, Европын Комиисын Дэд ерөнхийлөгч Вера Журова нар оролцжээ. 

Дарамт шахалт, цагдан хяналтыг үл харгалзан Колумб дахь гэмт хэрэг, авлигыг илчилсэн Хуан Пабло Барриентост нөлөөллийн төлөө шагнал олгосон. Шоронд орохоо мэдэж байсан хэдий ч Египетэд болсон эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилсан блогч Хүчилтөрөгч Мохамед эр зоригийн төлөө шагнал хүртсэн.

Шүүхийн дарамт шахалттай тулгарсныг үл харгалзан авлигын хэргийг эрэн сурвалжилж, эцэст нь шоронд хоригдсон Гватемалын “elPeriódico” сонины эзэмшигч, редактор Хосе Рубен Замора хараат бус байдлын төлөө шагнал хүртсэн байна.

Харин Карине Пьер Пакистан дахь хүлээн авах хоёр төвийн гадуурхагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тухай “Намайг гэрт минь хүргэж өгөөч!” бүтээлээрээ “Лукас Долега-SAIF” гэрэл зургийн ангилалд тэргүүлжээ. 

Дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг сэтгүүлчид, үг хэлэх эрх чөлөөг хамгаалагчдаас бүрдсэн энэ жилийн шагналын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Францын сурвалжлагч, тоймч, RSF-ын Ерөнхийлөгч Пьер Хаски удирдсан юм. 

Эр зоригийн төлөө шагнал

Мохамед Ибрахим Радван (Хүчилтөрөгч Мохамед) (Египет) 

“Египетийн Хүчилтөрөгч” блогийн Хүчилтөрөгч Мохамед нууц нэрээр танигдсан Мохамед Радван таван жилийн хорих ял эдлээд 2019 оны эхээр суллагдсанаас хойш  мөрдөн мөшгөлттэй тулгарч, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан. Гэсэн хэдий ч тэрбээр тухайн жилийн есдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал цуглааныг сурвалжилсан. Мэдээлэл олж авах эрхийн төлөөх түүний хүсэл зоригийг эрх баригчид эсэргүүцэл үзүүлсэнд тооцсон. Түүнийг “худал мэдээ түгээсэн” хэргээр баривчилж, дахин таван жилийн хорих ял оноосон. Өнөөгийн Египетэд Хүчилтөрөгч Мохамед гэдэг нэр зоригт сэтгүүл зүйтэй утга нэг юм. 

Нөлөөллийн төлөө шагнал

Хуан Пабло Барриентос (Колумб) 

Өнгөрсөн жил энэ сэтгүүлчийн ачаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдаж байсан католик шашны 26 санваартныг Колумб даяар мэдэж авсан. “Dejad que los Niños Vengan a Mí” (Хүүхдүүд над дээр ирээсэй) номын зохиогч Хуан Пабло Барриентос дээрх асуудал болоод авлигын хэргийг эрэн сурвалжилсныхаа төлөө долоон жилийн турш хавчигдан гадуурхагдаж байв. Түүний сурвалжилгын үр дүнд колумбчууд гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, ял завших асуудалтай тэмцэх боломжтой болсон. 

Хараат бус байдлын төлөө шагнал

Хосе Рубен Замора (Гватемал) 

Гватемалын улс төр дэх авлигыг 20 жилийн турш илчилсэн “elPeriódico” сонины үүсгэн байгуулагч, редактор Хосе Рубен Замора улам бүр нэмэгдэж буй заналхийлэл, шүүхийн дарамтад өртсөн. 2022 оны долдугаар сард түүнийг мөнгө угаасан хэргээр баривчилж, 2023 оны тавдугаар сард сониныг нь хүчээр хаахын өмнө нэг жил шахам шоронд хорьсон. 2023 оны зургадугаар сард түүнд ногдуулсан зургаан жилийн хорих ялыг аравдугаар сарын 13-нд давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон боловч дараагийн шүүх хурал хүртэл түүнийг суллахгүй. 

“Лукас Долега-SAIF” гэрэл зургийн шагнал

Карине Пьер 

Карине Пьер 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон террорист халдлагын үеэр бие даан гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны сүүлээр Ханс Лукас агентлагт орсон. Карине Ливи улсын нийслэл Триполи хотод болсон мөргөлдөөнийг сурвалжилсныхаа дараа хоёр жилийн турш Бейрут хотод ажилласан.

Тэрбээр “Le Monde”, “The Washington Post” зэрэг сонинуудтай хамтран ажиллахын сацуу урт хугацааны төслүүд дээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Карине Пьер нь Пакистаны Карачи, Мултан хотуудад байрлах хүлээн авах хоёр төвд байрлах эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг баримтжуулсан “Намайг гэрт минь хүргэж өгөөч!” цуврал бүтээл хийжээ.

Эр нөхрүүд нь татгалзсан, гэр бүлийнхэн нь үл тоомсорлосон, олон жилийн турш хүчирхийлэл амссан эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь амьдралынхаа үлдсэн хугацааг тус төвд өнгөрөөх тавилантай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close