БоловсролFocus

Хүүхдэд экологийн боловсрол олгох “Ой яг…” танхимтай боллоо

”Тэрбум мод сан”-аас зарласан олон нийтэд экологийн боловсрол олгох төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан МУИС-ийн Экологийн боловсролын төвийн “Амьд байгалийг аль ч цагт” төсөл нээлтээ хийлээ. .

Уг төслийн хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хамт олон сүүлийн зургаан сарын хугацаанд хүүхэд, багачуудад ойн экосистемийн талаар мэдлэг боловсрол олгох “Ой яг…” өртөөг бий болгон танхимын тохижилт, цоо шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж өнөөдөр шинэ хөтөлбөрөө хүүхэд, багачуудад танилцуулахад бэлэн болсон юм.

Экологийн боловсролын төв нь 66 жилийн түүхтэй, жилд дунджаар 10’000 хүүхдэд экологийн боловсролыг хоёр цагийн өртөөчилсөн сургалт-аяллаар дамжуулан олгодог ба энэ тоогоо 25’000-д хүргэхээр зорин ажиллаж буй. Сангийн хувьд энэхүү зорилгыг дэмжин нэг жилийн хугацаанд алслагдмал сургууль, цэцэрлэгийн 1’000 хүүхдийг сургалтад хамруулахаар ажиллаж байна.

Эх дэлхийдээ тэрбум мод тарих, Монголынхоо хойч ирээдүйн боловсролд тэрбум мод соёолуулж буй Экологийн боловсролын төвийн хамт олны их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close