Өв соёлFocus

“Соёлын биет бус өвийн боловсрол” хөтөлбөр зохион байгууллаа

Энэ онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын 20 жилийн ойн тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв болон Соёл урлагийн их сургуультай хамтран “Соёлын биет бус өвийн боловсрол” хөтөлбөрийг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь оюутан, залуучуудад зориулан 2003 оны конвенцын үзэл баримтлал, суурь зарчмуудыг таниулах, түүнтэй холбоотой мэдлэг чадавхыг бэхжүүлэн нэмэгдүүлэх, соёлын биет бус өвийг хамгаалах, конвенцыг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн билээ.

Хөтөлбөрт есөн их дээд сургуулийн 60 гаруй оюутнууд оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд “Соёлын биет бус өв бидний амьдралд” нэртэй богино хэмжээний дүрст бичлэг бүтээх, Соёлын биет бус өвийн долоон ай сав, ЮНЕСКО-ийн 2003 оны конвенц ба Монгол Улс гэсэн сэдвүүдээс бүрдсэн асуулт хариултын тэмцээн, Соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх багийн кэйс ажиллагаа зэрэг даалгаврыг биелүүлэн өрсөлдлөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close