Урлаг спорт

“Монголчуудын соёлын ертөнц: өв, үнэт зүйл, урлаг”-ийн талаар гадаад, дотоодын эрдэмтэд ярилцаж байна

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль нь Олон Улсын Монгол Судлалын Холбоотой хамтран монгол судлалын 2018 оны хоёрдугаар ээлжит хурлыг олон улсын монгол судлал дахь соёл, урлаг судлалыг идэвхжүүлэх, дотоод, гадаадын эрдэмтдийн олон улсын монгол судлалд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх зорилгоор “Монголчуудын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг” соёл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 7-р сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын эрдэмтдээс гадна ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцож “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, “Монголын соёлын биет болон биет бус өв”, “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн 3 салбар хуралдаан, үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Сономын Лувсанвандан” III ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдаа нээгдээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close