театр

“Би ч гэсэн жаргамаар байна” дахин тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн Театр(УДЭТ)-ын хамт олон нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг тайзнаа туурвиж байсны нэг нь “Би ч гэсэн жаргамаар байна” юм. Анх 2010 онд нээлтээ хийж байсан уг уянгын драмын жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хосуудын харилцааны өвөрмөц хэв маягийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар өгүүлдэг билээ.

Тодруулбал, нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус, харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын нэг хэсэг байжээ…

Ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/

Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, МУУГЗ/

Ерөнхий зураач: Т.Ганхуяг /МУУГЗ/

Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/

Дууны найруулагч: Т.Майдаржав

Маркетингийн баг: С.Энхболд /МУСТА/, З.Халиун, А.Халиун

Дүрүүдэд:

Нөхөр – С.Болд-Эрдэнэ /МУГЖ/, Н.Ялалт /СТА/

Эхнэр – Ж.Оюундарь /МУГЖ/

Эхнэрийн найз – М.Тогтохжаргал /МУСТА/

Нөхрийн найз – Г.Ганбат нар тоглох юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, тасалбарын үнэ 40, 50, 80 мянган төгрөг бөгөөд УДЭТ-ын касс, www.ticket.mn, 1900-1800-аар худалдаалж байна. УДЭТ засвар хийгдэж байгаа тул Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close