WorldМБАНХОнцлох

Дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн III дугаар хурал Турк улсад зохион байгуулагдлаа

НҮБ-ын ХХААГ-аас дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн хүрээнд Номхон далайн бүс нутгийн III дугаар хурлыг Турк улсын Анталия хотод зохион байгууллаа. Хуралд Турк, Монгол, Узбекстан, Азербайжан, Казакстан, Гүрж, Киргизстан, Молдова, Тажикстан, Түркменистан, Серби, Люда, Монтенегро, Украйн гэсэн 14 орны төлөөлөл оролцлоо. Хурлаар төв ази болон европын орнуудын МАА-д гарч буй өөрчлөлт, тулгарч буй асуудлууд түүнийг шийдвэрлэхийн тул хийгдэж буй үйл ажиллагаа, гарц гаргалгааны талаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол улсыг төлөөлж ХХААХҮЯ-МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Хүрэлбатаар, НҮБ-н ХААБ-н Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, МБАНХ-ны гүйцэтгэх захирал Д.Бурмаа нар оролцож GASL-н цаашдын бодлого хөтөлбөрт бүсийн зүгээс оруулах хувь нэмэрт өөрийн орны онцлогийг тусгасан үйл ажиллагааг танилцуулав.

Манай орны хувьд тус хуралд оролцогч орнуудаас МАА-н хувьд харьцангуй тогтвортой харагдавч, бэлчээрийн хуулиа 2009 онд баталсан Киргизстан улсын бэлчээрийн эрх зүй илт сайжирч малчид нь татвараа төлөөд хэвшсэн, татварын зарцуулалт сайжирсан харагдаж байлаа.

МБАНХ-ны зүгээс тус хурлын үеэр МАА-н тогтвортой байдлыг хангахын тулд Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар танилцууллаа.

Бидний хувьд бэлчээрийн асуудлыг хувийн хэвшил, төрийн оролцоог хангаад эдийн засгийн үр шимийг нэмэгдүүлэхийг зорьж буй үйл ажиллагаагаараа давуу ч эрх зүйн хувьд яаралтай шийдэх асуудлууд их байгаа нь харагдаж байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close