“Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш буюу энэ сарын 20-ны өдөр 11:30-16:30 цагт болно.
Салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.
Тухайлбал:
- Осол гэмтлийн яаралтай тусламж
- Түлэгдэлт
- Нөхөн сэргээх, гар сарвууны мэс засал
- Үений эмгэг судлал
- Сэргээн засах эмчилгээ
- Чих, хамар, хоолой
- Дурангийн мэс засал
- Доод мөчдийн гэмтэл согог
- Ясны эмгэг судлал
- Спортын бүх төрлийн гэмтэл бэртэл
- Ясны сийрэгжилт тодорхойлох
- Биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэх тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ГССҮТ-ийн салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн шинэ барилга 2023 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдсэн юм.
Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа бөгөөд амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудад олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.