Урлаг спорт
Хорватын хамгаалагч Анте Ребич төрөлх хотынхоо 500 хүний өрийг төлжээ


Хорватын хөлбөмбөгийн ШБ-ийн хамгаалагч Анте Ребич төрөлх хотынхоо 500 хүний өрийг төлсөн талаар түүний найз Ловро Шиндик хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Тэрбээр “Бид хоёр багын найзууд. Түүнийг Германы “РБ Лейпциг” багт тоглож байхад нь Берлинд байнга уулздаг байлаа. ДАШТ-ий үеэр ч цахимаар харилцсан хэвээр байсан. Анте өсвөр насандаа нэлээд дэггүй атаман хүүхэд байсан ч дараа нь засарсан.

Мэргэжлийн хөлбөмбөгчин болж санхүүгийн боломжтой болж, төрөлх Имотски хотынхоо иргэдээс өрөнд орж төлбөрийн чадваргүй болсон 500 хүнийг сонгон авч өр зээлийг нь бүрэн дарж өгч байсан юм” гэжээ.
Эх сурвалж: rsport.ria.ru



