Байгаль орчинНогоон АзиОнцлохНийслэл

“Төсөөллийн ой” төслийн гурав дахь шатанд 500 өрх хамрагдаж байна

“Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төвөөс 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Төсөөллийн ой” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ойн төгөл байгуулах, гэр хорооллын 1,500 өрхөд салхины хамгаалалт, жимсний болон гоёлын модны суулгацыг хүлээлгэн өгч, иргэдэд мод тарих, арчлах сургалтыг зохион байгуулж ирлээ.

Төслийн гурав дахь шат буюу 2023 оны намрын арга хэмжээ өнөөдөр /2023.10.11/ эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16, 18, Хан-Уул дүүргийн 13, Чингэлтэй дүүргийн 24, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороодын ЗДТГ-тай хамтран, тус хороодын нийт 500 өрхийг хамруулсан сургалт хийж, хайлаас, үхрийн нүдний суулгацыг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулав.

Сургалтын үеэр мот бут тарихын ач холбогдол, модыг хэрхэн сонгож худалдан авах, суулгах, услах, арчлах, үр шимийг нь хэрхэн хүртэх боломжтой зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм. Энэхүү арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх, экологийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монголд орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалт хийж, нөхөрлөл, хоршоог байгуулан 2007 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close