Боловсрол

Монгол уран бичлэгийн ОУ-ын үзэсгэлэнд бүтээлээ илгээгээрэй

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2023” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Хамтран зохион байгуулагч:

  • Соёлын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Нийслэлийн Соёл, урлагийн газар
  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз
  • Боловсролын ерөнхий газар
  • “Чингис хаан” үндэсний музей
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
  • Олон Улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Монголын Урчуудын эвлэл
  • Бичиг соёл төв

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид

Ангилал:

Уран бүтээлчид

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх  

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Сурагчид

  • 11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх

Санамж:

  1. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газрын хаяг болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих
  2. Товч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих

Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Цахим хаяг: khuukhdiinurlan@gmail.com

Холбогдох утасны дугаар: (11) 329426, (51) 262323, 96569797, 88555616, 99978546, 99880509

Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд. 09:00-17:00 цаг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close