Хууль эрх зүйFocus

Мандах-Манлай чиглэлд нисдэг тэргээр эрэн хайж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 12 настай охин сураггүй алга болсон явдал нийгмийг цочроож байна. Уг хэрэгт холбогдуулан Г гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж. Мөн охиныг хайх ажилд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргаж, тус газарлуу бэлэн байдалд эмнэлгийн тэрэг явуулжээ.

Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссоос алга болсон охины асуудлаар мэдээлэл хийхдээ “Аймгийн Цагдаагийн газар аравдугаар сарын 3-нд 10:30 цагт дуудлагыг хүлээн авсан. Энэ хугацаанд Аймгийн онцгой комисс хуралдаж 23 байгууллагын 89 тээврийн хэрэгсэл 245 албан хаагчийг дайчилж эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Өчигдөр 18:00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг иргэдийн тусламжтай баривчилсан. Охиныг олоогүй эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Зохион байгуулалттайгаар охиныг авч явсан нь тогтоогдсон. Хохирогчийн ар гэрт утсаар худал мэдээлэл өгсөн тохиолдол хэд, хэд гарлаа. Шалгалтын явцад, хохирогчийг авсан гэх газарт сэжигтэй этгээд нь хоёр удаа эргэж очсон нь камерт бичигджээ. Мөн сэжигтэн этгээд нь автомашины улсын дугаарыг будсан, гаднах өнгийг өөрчилсөн байжээ. Саарал өнгийн “Тоёота Приус-20″ маркийн автомашинд авч явсан бол хар өнгийн машин болсон. Мөн сэжигтнийг олох явцад цагаан өнгийн машин байсан нь будсан байж болзошгүй” гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close