Өв соёлБайгаль орчинОнцлох

БОАЖЯ-тай хамтран ажиллах асуудлаар ярилцав

Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.

Энэ оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын талаарх эерэг мэдээллийг дэлхий дахинаа түгээн ажилласан.

Мөн олон улсын контент бүтээгчдийг чуулган “Nas summit-2023” арга хэмжээ болон соёлын өв, уламжлал ёс заншлаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.

Тэгвэл ирэх онд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл, арга хэмжээг илүү өргөжүүлэх, оролцогчдын цар хүрээг тэлэх энэ хүрээнд яамдын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах асуудлаар Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ болон яамны удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Энэ хүрээнд соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал боловсруулах, Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь гаргах, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close