Кино урлагFocus

Финланд Улсын “Film Foundation”-тай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцав

Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Микколаг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Соёлын яамны авч хэрэгжүүлж буй бодлого, хийж буй томоохон ажлуудаасаа товч танилцуулж, Финланд Улстай музей, соёлын аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж өндөр байгааг илэрхийлж, Финландын “Creative Hub”-ын туршлагаас судлах саналтайгаа дурдлаа.

Үүнээс гадна кино урлагийн салбарт хамтран ажиллах чиглэлээр түлхүү ажиллах нөөц бололцоо байгааг онцолж, кино хамтарч бүтээх, энэ чиглэлийн баримт бичиг байгуулах санал гаргахын зэрэгцээ 2023 оны 12 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах хүний эрхийн чиглэлээр туурвисан уран бүтээлүүдийг өрсөлдүүлэх “Хархорум олон улсын кино наадам”-д финланд уран бүтээлчдийн бүтээлийг нэр дэвшүүлэхийг урилаа.

Дээрх ажлуудын эхлэл болгож Монгол Улсын Кино Урлагийн зөвлөл Финланд Улсын “Film Foundation” байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор хоёр улсын кино урлагийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалт хийх талаар санал солилцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close