Гадаад харилцаа

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил”-ийн талаар хэлэлцэж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил” сэдэвт семинарыг 2023 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи (МХХТ)-ийн бодлого боловсруулах, зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэх нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Эдгээр орнуудад МХХТ-ийн үр дүнтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд олон улсын холболт болон интернэтэд нэвтрэх боломж хязгаарлагдмал, бүх нийтийн холболтын газарзүйн болон байр зүйн нарийн төвөгтэй байдал, хил дамнасан зохицуулалтын нарийн төвөгтэй байдал, зах зээлийн хязгаарлагдмал хэмжээ, ур чадварын хомсдол ба хүний нөөцийн асуудал, хөрш зэргэлдээ орнуудаас хараат байдал зэрэг олон саад бэрхшээл тулгарч байна.

Энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй нийтлэг сорилтод чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тасралтгүй өсөн нэмэгдэж буй цахим хөгжлийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ДГХБО-ын салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцэнэ.

Уг семинарт Бутан, Лаос, Балба, Монгол зэрэг орны мэргэжилтнүүд туршлага хуваалцах бөгөөд ДГХБО-ын ОУСТ 2023 онд хийсэн “Монгол Улсад дижитал технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмч, зохиогчийн эрхийн патентын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог үнэлэх” судалгааныхаа гол үр дүнг танилцуулна.

Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал, хатагтай Ацүко Окуда, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар семинарт оролцож, нээлтийн үг хэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close