ХХААХҮ-ийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр (2018.07.09) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Дөрвөн гавьяат шинээр төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж, нэр бүхий хүмүүсийг Гавьяат цол, төрийн одон, медалиар шагналаа.




Төрийн дээд шагнал гардуулав
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямбаагийн Даваадулам, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Данаажавын Оюун-Эрдэнэ нарт Төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртээлээ.
Хөдөлмөрийн хүндэт медалиар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Хавдолдайн Кенжегүл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн хэлтсийн дарга Жанчивдоржийн Баасандорж нарыг шагнасан юм.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасныг үнэлж, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, гэрчилгээ олголоо.




Салбарын тэргүүний ажилтан, жуух бичгээр шагнууллаа
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 117 тоот тушаалаар “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнав.
“Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Цэнд-Аюушийн Цэнд, салбарын жуух бичгээр Мал хамгаалах сангийн мэргэжилтэн Мижидсүрэнгийн Ариунаа, Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Лувсанцэрэнгийн Баатар, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч, нийтлэлч Загдсүрэн Боргилмаа нарыг шагнав.
Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Сангийн сайдын 173 дугаар тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогч Содномдаржаагийн Удвал энгэрээ мялаалаа.






