Гадаад харилцааFocus

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн зээлийн дэд гэрээг үзэглэлээ

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим” банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ.

Дэд зээлийн гэрээг байгуулснаар
• Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,
• EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах,
• Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах
• EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close