Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.
Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараагол /Дархан хот/, Бэлтэсгол/Баянзүрх/, Үүр гол/Цагаан-Үүр/ Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80смСөгнөгөр гол, Сэлбэ гол/Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 5-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн 8 дугаар сарын 5-6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.