Орон нутагFocus

Хяргас нуурын эрэгт байрлах хогийн цэгийг нүүлгэнэ

Увс аймгийн Хяргас нуурын эрэг дагуу хог хаягдал, ариун цэврийн байгууламж, нуурын хамгаалалтын асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар Хяргас нуурыг зорьж энгийн өдөр 1000-1200, амралтын өдрүүдэд 10000-15000 гадна, дотоодын жуулчин ирдэг ба ариун цэврийн байгууламж,хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцлаа.

Хяргас нуурын бохирдлыг сар бүр тогтмол хийдэг ба хяналтаар хэвийн гарч байгаа тухай мэдээлэв. Мөн Хяргас нуураас 5 км-ын зайд хогийн цэг үүссэн ба үүнээс нуурын болон хөрсний бохирдол үүсгэх шалтгаан болох тул хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Ханхөхийн Улсын тусгай хамгаалалттай хамгаалалтын захиргаанд өгөв.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад жуулчид эрэг дагуу хог хаяхгүй, зориулалтын газар бие засах явдал ихэссэн бөгөөд харин эрэг дагуу авто машинтайгаа отоглож байгаа байдал хэвээр байв. Иймд эргээс 2,5-3 метрээс дотогш авто машин оруулахгүй байх, жуулчдын амрах тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Одоогийн байдлаар ариун цэврийн 10 байгууламж, хог хаягдлын 10 цэг ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close