Засгийн газарОнцлох

Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхантай уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгаа аж.

Ерөнхий сайд “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг.

Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож болон 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close