Орон нутагFocus

Үерийн усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Архангай аймгийн Хотонт суманд 2023.07.11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Үерийн усанд  17 иргэн боогдож,  40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд  Онцгой байдлын газрын алба хаагчид 17 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

Мөн үерт өртсөн 4 хүнсний дэлгүүр, 2 цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй  хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close