Чөлөөт цаг

Наадмыг сурвалжлах хүсэлт гурав дахин нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын хэвлэлийн байгууллагуудаас баяр наадмыг сурвалжлах хүсэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдээд байна.

Одоогийн байдлаар гадаадын 60 гаруй сэтгүүлч, зураглаач, зурагчин наадам сурвалжлах хүсэлтээ ирүүлээд байна.

Хэвлэл мэдээллийн 80 гаруй байгууллагаас 1000 гаруй мандатын хүсэлт ирснээс ҮИБНЗХ-ноос зөвшөөрсөн 550 мандат олгохоор ажиллаж байна.

Баяр наадмын нээлтийн ажиллагааг “Скин” энтертайнмент хариуцаж байна. Бөхийн шууд дамжуулалтыг МҮОНРТ, Монгол HD, PS, TV9 телевиз,  Хурдан морины шууд дамжуулалтыг МҮОНРТ, ETV, NTV, Сүлд телевизэд зөвшөөрөл олгоод телевизүүд бэлтгэлээ хангаж байна. Сур, Шагайн харвааг МҮОНРТ, Малчин Тв шууд дамжуулна гэж ҮИБНЗБХ-ны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close