БоловсролFocus

ТХБ-II төсөл дууссан ч сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт үргэлжилнэ

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, ТХБ-II төслийн ажлын албатай хамтран  “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ чиг хандлага, шинэчлэл” сэдэвт цуврал сургалтаа өнөөдөр эхэллээ.

Тогтвортой хөгжлийн /Байгаль орчин, нийгэм соёл, эдийн засаг/ тулгуур үндсэн ойлголт,  уялдаа холбоо, XXI зууны түлхүүр цогц чадамж /мэдлэг, чадвар, хандлага/,  ТХЗ-ын гол жолоодогч Боловсролын тухай эргэцүүлэхүй гэсэн агуулга бүхий сургалтыг ТХБ-II төслийн зөвлөх О.Оюунтунгалаг хариуцан явуулж байна.

Мөн клубын өнөөдрийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаар “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зохицуулагч А.Энхтогтох клубын гишүүдэд талархлаа илэрхийлж, амжилт хүслээ.

ТХБ-II төсөл хоёр жил шахам хугацаанд тус клубтэй тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг, мэдээлэл, үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургах чиглэлээр амжилттай хамтран ажиллажээ. Тус төсөл, клуб хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол түгээгч загвар сургуулиудын үйл ажиллагаа, туршлагатай танилцах, сурвалжлангаа суралцах аяллыг Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэгт  зохион байгуулж, сургалтуудаа газар дээр явуулсан нь үр дүн сайтай байжээ.    

Ийнхүү Тогтвортой хөгжлийн төлөөх үр дүн, ололт амжилт, туршлага, шинэ санаачилга, бүтээлч арга зүйг олон нийтэд танилцуулан сурталчлах, хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажилласныг хоёр тал онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Шейцарын Холбооны Улсын 2020 оноос хамтран хэрэгжүүлж буй ТХБ-II төсөл энэ оны 06 сард өндөрлөж байгаа ч сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэн сургах, чадавхижуулах үйл явц ийнхүү үргэлжилж байна.

Тус төслийг үндэсний хэмжээнд БСҮХ, орон нутагт БОМСТ ТББ хариуцан Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийг санхүүжүүлэгч үндсэн байгууллагын нэг ШХА тус төслийн үр дүнг амжилттай, сайн гэж дүгнэсэн байдаг.

ТХБ-II төслийн ТЗЗҮБ-ын гишүүн “Амгалан дэлхий” ТББ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close