Байгаль орчинОнцлох

Хотын ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлана

ЗГХА Ойн газраас ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлыг Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд явуулсан. Судалгааны үр дүнд үндэслэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар Эйр трактор AT-602 маркийн онгоцоор тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.

Иймд ард иргэдийг эдгээр өдрүүдэд ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх бэлдмэл нь сонгомол үйлчилгээтэй бактерийн омог бүхий биологийн био бэлдмэл юм. Хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд ямар нэг сөрөг нөлөөгүй, тухайн ойн хөнөөлт шавжид л сонгомол үйлчилгээтэй.

Модны шилмүүс дээр буусан бэлдмэлийн дуслыг ойн хөнөөлт шавж шилмүүсний хамт идсэнээр хоол боловсруулах системд шүлтлэг орчныг үүсгэж, ойн хөнөөлт шавжийн хооллох идэвх буурч аажмаар үхэлд хүргэдэг.

БОАЖЯ, Ойн газар “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Эйр трактор AT-602 маркийн онгоцоор, тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.

Монгол орны ойн санд хөнөөл учруулж буй ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн хамгаалал, тэмцлийн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхгүй бол олон жил дараалан ойн хөнөөлт шавжид өртсөн ойн талбай нь физиологийн доройтолд орж хатах, устах аюулд өртөөд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Тэрбум мод

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

ICCF in Mongolia

Rio Tinto

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close