Байгаль орчинFocus

Улаанбаатарт өдөртөө бороо орно

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.                                             

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан,  өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close